Эрхэм радио сонсогчид оо, “Оросын дуу хоолой” радиогоор долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг дамжуулж байна.  Уламжлал ёсоор захидлын тоймоо танилцуулъяа. Орхон аймгийн Эрдэнэт хотын инженер-технологич Магсаржалам манай нэвтрүүлгийг сонирхон сонсдог байна. Манай нэвтрүүлэг олон янз, танин мэдэхүйн ач холбогдолтой болохыг тэрээр тэмдэглэжээ. Дархан хотын сонсогч Дорж манай нэвтрүүлгийг 60 гаруй жил сонсож байна. “Та бүхэн оросын ард түмний улс төр, нийгмийн амьдралын янз бүрийн тал, шинжлэх ухаан, техник, эдийн засагт гарсан ололт амжилтын талаар өгүүлдэг нь үнэхээр сайхан хэрэг хэмээн тэрээр бичжээ.”  Улаанбаатар хотын сонсогч Оргодол 1962 оноос манай нэвтрүүлгийг байнга сонсож байна. Тэрээр монгол нэвтрүүлэгчдийн ур чадварыг өндөр үнэлжээ. Улаанбаатар хотын сонсогч Лувсандорж манай радиог мөн эртнээс сонсож байна. Тэрээр бидэнд ирүүлсэн нэгэн захидалдаа монгол-оросын хил дээр алба хааж байсан үеэ элэгсэг дотно дурсан бичжээ. Монголын хилчид “Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийг /урьд манай радио станцын нэвтрүүлэг ийм нэртэй байсан юм/ сонирхон сонсдог байсан тухай тэрээр дурссан байна. Одоо янз бүрийн салбар дахь орос, монголын харилцааны тухай материал их сонирхол татаж байна гэж Лувсандорж тэмдэглэсэн байна. Өвөрхангай аймгийн сонсогч Л.Болормаа монгол хэлний редакцийн хамт олонд илгээсэн захидалдаа сайн сайхныг хүсэн ерөөсөнд бид их талархаж байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын сонсогч Ж.Доржийн хүсэлтээр хөгжмийн завсарлага авцагаая. “Нар” дууг хүлээн авна уу. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Төв аймгийн Баянчандмань сумын сонсогч Д.Баярмаа Орос улсад гэрийг хэр мэддэг вэ? хэмээн асуужээ. 
Үүнд тодорхой жишээгээр хариулъяа. Москвад гарсан “Интурмаркет-2010” үзэсгэлэнгийн “Гэр” хэсгийг үзэгчид хамгийн их сонирхож байлаа. Оросын аялал жуулчлалын “В мире фантазий” компани Москва хотын “Крокус Экспо” худалдаа-үзэсгэлэнгийн төвд жинхэнэ монгол гэр барьж, янз бүрийн арга хэмжээ тасралтгүй зохион байгуулжээ. Аялал жуулчлалын тус компанийн ерөнхий захирал Марина Саушкина ийнхүү ярьж байна: Үзэсгэлэнгийн манай хэсэгт ирсэн зочид зөв амьсгалах урлаг, бясалгах, массаж хийх, Тарогийн хөзрөөр мэргэлэхийг сурч, зурхайн мэдээлэл авч, Буриад, Киргиз, Узбекистаны гар урлалын бэлэг дурсгалын эд худалдан авч, үндэсний хувцастай зургаа авахуулах боломжтой байсан.  “В мире фантазий” компани гэр сууц өргөн ашигладаг Монгол, Киргиз, Казахстан улсад аялал жуулчлалын бизнес эрхэлж, танил болжээ. Аялал жуулчлалын тус компани Байгал нуурт гэр баазтай юм.  Үзэсгэлэнд шинэ, сонирхолтой зүйл хийхийг хичээсэн гэж аялал жуулчлалын компанийн тэргүүн Марина Саушкина ярьж байна. Манай үзмэр бидний санал болгож байгаа ер бусын улс, бүс нутагт аялах сонирхолыг нэмэгдүүлж байгаад их баяртай байна. Гэрийн тухайд… Эерэг эрчим хүчний үүднээс үзэхэд гэрийн доторх орон зай нь хүн төрөлхтний бодож олсон хамгийн шилдэг зүйл юм. Тэнгэр харагдах тооно бүхий дугуй энэ сууцанд амарч, алжаалаа тайлахад хамгийн тохиромжтой. Үүнээс гадна гэр өвөлдөө дулаан, зундаа сэрүүхэн байдаг. Бид нүүдэлчдийн соёлоос их зүйл сурч байгаа. Үүнээс үүдээд гэрт амрах сонирхолтой хүмүүс нэмэгдэж байна. Одоо Баян-Өлгий аймгийн сонсогч Ц.Бямбажавын хүсэлтийг дуртаяа биелүүлье. Тэрээр Улаанбаатар хотод суугаа хамаатан садандаа ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. “Амьдрал үргэлжилж байна” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Алтайн “Алейскзернопродукт” компани Ховд аймагт чацарганы 5000 суулгац өгчээ. Ховд аймгийн сонсогч Ц.Мандхай чацаргана ач тусын талаар асуусан байна. Чацаргана анагааж, эмнэх ер бусын чанартай. Анагаах үйлчилгээтэй энэ жимсийг ардын болон уламжлалт анагаах ухаанд өргөн ашигладаг байна. Нэг үгээр чацаргана хүний эрүүл мэндэд их тутсай жимс юм. Жимсний найрлагад хүний бие организмд шаардлагатай олон амин дэм, эрдэс бодис, тустай бодис байдаг.  Шинэ чацарганы найрлагад 8 хувь хүртэл тос, аскорбины хүчил, каротин, витамин Б1, Б3, рибофлавин, фолиевын хүчил, сахар, идээлэхээс сэргийлэх бодис агуулдаг. Улбар шар өнгөтэй энэ жимс хамгийн их амин дэм агуулдаг юм. Чацарганы найрлагад төмөр, магни, марганец, бор, хүхэр, хөнгөн цагаан, кремний, титан зэрэг 15 микроэлемент байдаг. Гэмтсэн нэхдэсийг хурдан сэргээх, шарх хурдан аних, үрэвсэл, өчвин намжаах зэрэгт анагаах үйлчилгээтэй чацарганыг өргөн ашигладаг. Ард түмэн чацарганыг ундаа, ханд, сироп, эсгэх зэргээр өргөн ашигладаг.  Улаан хоолой, ходоодны шарх, янз бүрийн витамин дутагдахад чацаргана хэрэглэдэг. Арьсны өвчин, мөн анихгүй удаж байгаа идээ, шарх, эмэгтэйчүүдийн өвчин, түүнчлэн арьс, салст бүрхэвч туяанд гэмтсэн тохиолдолд гаднаас чацарганы тос, ханд зэргийг хэрэглэдэг. Хэрэх өвчинд чацарганы навчаар жин тавидаг.  Энэ жимсийг хөлдөөсөн ч, ашиг тустай, анагаах чанараа хадгалдаг онцлогтой. Үүний зэрэгцээ амт, эмчилгээний чанараа алддаггүй байна.  Гэрийн нөхцөлд чацарганы тос гаргаж авах боломжтой. Үүний тулд жимснээс шүүсийг шахаж авна. Үлдсэн хэсгийг хатаагаад, буталж, 1:1,5 харьцаатай наран цэцгийн тос хийж, тасалгааны температурт 3 долоо хоногийн турш байнга хутган, хандална. Үүний дараа шингэн хэсгийг юүлж авна. Чацарганы тосыг хөргөгчинд хадгалах шаардлагатай. Гайхалтай үнэртэй чацарганыг сибирийн хан боргоцой, өвөрбайгалийн “шидэт-жимс” гэж нэрлэдэг. Боловсорсон жимсийг түүхэд модны өргөс саад болж, зөөлөн шүүслэг жимс амархан няцардаг. Тиймээс чацарганыг хөлдөж, хатуу болох үед буюу намар, өвөл, хүйтний улиралд түүдэг байна.  Өвөл чацаргана түүхдээ бутны ёроолд шуудай, чийрс дэвсэж, мод, мөчрийг цохиход чацаргана дэвсгэр дээр унадаг байна. Жимс түүх энэ арга хамгийн зохистой. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Эрдэнэт хотын сонсогч Х.Доржсүрэн хаврын тухай ямар нэг дуу дамжуулахыг хүсчээ. Бид дуртая түүний хүсэлтийг биелүүлье. “Хавар” дууг хүлээн авна уу. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын сонсогч С.Дагвадорж, Д.Шаравсамбуу, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав, мөн Увс аймгийн Баруунтүрүүн сумын сонсогч Ш.Жамбалсүрэн нар Орос улсад байгаль, амьтан, ургамалыг хамгаалах талаар авч байгаа арга хэмжээний тухай өгүүлсэн нэвтрүүлэг их сонирхолтой болохыг захидалдаа тэмдэглэжээ.  Тувагийн баруун нутгийн Цагаан-Шивээт нуруунд нутагладаг ирвэсийг судлах орос-монголын анхны экспидийн ажлын дүнгийн талаар өнөөдөр бид өгүүлнэ. Экспидицид оролцогчид тус бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт анх удаа энэ ховор араатны гэрэл зургийг авсан юм.  Экспидицийн гишүүд хээрийн ажлын үеэр Цагаан-Шивээт нурууны оросын хэсгийг бараг бүгдийг судалж, ирвэсийн 14 мөр илрүүлж, ДНК шинжилгээний аргаар төрлийн тоог тогтоохыг тулд ирвэсийн амьд организмаас гадагш ялгаруулж буй биологийн материалын дээжийг цуглуулжээ. Экспидицид “Увс нуурын хотгор” дархан цаазат газрын мэргэжилтнүүд, Увс нуурын сав газрын онцгой хамгаалалттай газрын захиргааны ажилтнууд, Монголын Шинжлэх ухаан академийн биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд оролцсон байна.  Зарим ирвэсийг мөрөөр нь мөшгиж, араатны идэвхтэй нутагладаг газрыг илрүүлжээ. Орос-монголын экспидицийн гишүүд өсч торнисон зулзагатай эм ирвэс зэрэг ирвэсийн гурван гэр бүлийг харсан байна. Тэд энэ амьтны гэрэл зургийг авчээ. Цагаан-Шивээтэд нутагладаг энэ төрлийн амьтны аж байдлыг судлахын тулд хэтдээ энэ газар гэрэл зургийн аппарат байрлуулах бодолтой байна. Цуглуулсан мэдээний урьдчилсан дүнгээр Цагаан-Шивээт нурууны оросын хэсэгт ойролцоогоор 10 ирвэс байна. Ирвэсийн тоо толгой, энэ бүлгийн амьтны хүйс-насны бүрэлдэхүүний нарийн дүр зургийг эрдэмтэд ДНК-ийн дүн шинжилгээний дараа гаргана.  Цагаан-Шивээт нурууны монголын хэсгээс өнгөрсөн жил цуглуулсан ирвэсийн биоматериалд хийсэн ДНК шинжилгээгээр энэ хэсэгт 9 толгой ирвэс байсан юм. Тэгэхлээр энэ голомтод ирвэсийн хил дамнасан бүлгийн тоо толгой 17-20 орчим байна. Цагаан-Шивээтийн ирвэсийн хил дамнасан бүлгийг энэ оны 4-р сард монголын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн судална. Авсан мэдээллээр энэ амьтны байдлыг үнэлээд зогсохгүй үүнийг хамгаалах үндэслэлтэй арга хэмжээ санал болгоно. Дэлхийн онгон байгалийн сангийн дэмжлэгээр Тувагийн баруун хэсэгт нутгийн оршин суугчдын нийгэмлэгийн баазад ирвэсийн нутагладаг газар экологийн аялал жуулчлалыг хөгжүүлснээр энэ араатны тоо толгойг хадгалахд сайнаар нөлөөлөх учиртай. Арга хэмжээг энэ оны 5-р сард явуулахаар төлөвлөсөн юм. Энэ тухай бид дараагийн дугаарт өгүүлнэ. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дуусч байна. “Санниковын газар” киноны “Бөөгийн бүжиг” хөгжмийг сонсоно уу. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөллөө. Эрхэм хүндэт сонсогч та бүхэнд амжилт, зол жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Бидэнд захидал бичээрээй! Бид та бүхний асуултад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Дэлхийн улс төрийн чухал үйл явдал болон орос-монголын харилцааны хөгжлийн тухай материал түүнчлэн “манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг www.ruvr.ru сайтад монгол хэлнээ тавьж байгаад сонсогчиддоо дахин сануулъяа.
<сонсох>