Хятадын хойд хэсэгт хүчтэй шороон шуурга дэгдлээ. Тус улсын олон нисэх буудлын нислэгийг өөрчилж, хурдны гол замуудын хөдөлгөөнийг хязгаарласан байна. 270 сая хүн оршин суудаг 2 сая ам км газар нутагт шороон шуурга дэгджээ. Бээжинд салхины хурд цагт 100 км байна. Гудамж, автомашин хэдэн тонн шороонд дарагдаж, шороо байшин барилгад нэвтэрч байна. Хотод нарны туяа дөнгөж мэдэгдэх төдий шар тоос татжээ. Нийслэлийн цаг уурын албаныхан гудамжинд гарахгүй байхыг иргэдэд зөвлөсөн байна. 2006 онд мөн ийм шуурга дэгдэхэд аж ахуйн албадууд Бээжин хотоос 300 мянган тонн элс зайлуулсан юм.