Германы канцлер Ангела Меркелийн мэдэгдэл нэгдсэн Европ болон дэлхийн зах зээлд сэтгэл хөдлөлийн шуурга дэгдээлээ. Тэрээр санхүүгийн үүргээ биелүүлэхгүй байгаа орныг еврогийн бүсээс хасахыг санал болгов. Төсвийн журмыг сахин биелүүлэхгүй байгаа улс орныг валютын холбооноос хасах механизм Еврогийн бүст хэрэгтэй гэж Ангела Меркель хэлэв. Ийм арга хэмжээг эцсийн хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй хэмээн тэрээр тодрууллаа. Үүний зэрэгцээ канцлер 300 тэрбум еврогийг өртэй Грекийг шууд дурдсангүй. Гэхдээ Грекийг хэлж байгаа нь ойлгомжтой байсан тул тус улсын ерөнхий сайд Георгиуса Папандреу тэр даруй хариу мэдэгдэл хийжээ. Грек еврогийн бүсээс гарах бодолгүй болохоо анх хэлээгүй болохыг тэрээр тэмдэглэв. Харин эсрэгээр эдийн засагтаа дэг журам тогтоож, амьдрах чадвартай болгох ажил өрнүүлж байна. Үүнээс гадна Афин Европын тусламжид найдаж байна. Хэрэв 3-р сарын 23-нд болох дээд хэмжээний уулзалтаар Европын Холбооны байр суурь ойлгомжгүй байвал тус улс Олон улсын Валютын сангаас тусламж хүсэхээс аргагүй хэмээн анхааруулсан юм. Тэгвэл евро бүсийн болоод еврогийн нэр хүндэд нэлээд хүчтэй цохилт болно. Нэлээд гутранги байр суурьтай шинжээчид Ангела Меркелийн мэдэгдлийг тайлбарлахдаа: Европын Холбооны төгсгөл энэ гэжээ. Европын Холбоо ЗХУ-ын хувь заяаг давтан ойрын ирээдүйд эдийн засгийн зөрчлийн ачаалалд дарагдан, задарна. Ийм аюул нүүрлээгүй гэж өөдрөг байр суурьтай улс төр судлаачид итгэлтэй байна. Өнөөгийн байдлаар еврогийн бүст 16 улс багтдаг. Европын Холбоо 27 орныг нэгтгэдэг гэж Оросын шинжлэх ухаан академийн Европын хүрээлэнгийн Герман судлалын төвийн дарга Владислав Белов тэмдэглэв.  Европын Холбооны гишүүний тухай асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулаагүй. Харин шаардлага биелүүлээгүй орныг еврогийн бүсээс хасах нь онолын хувьд боломжтой. Энэ нь эдийн засгийн асар их зардалтай холбоотой юм. Тэгэхлээр ийм улсын эргэлтээс еврог гаргаж, эргээд үндэсний валютыг нэвтрүүлнэ. Энэ Европын Холбоог сүйрүүлэхгүй. Харин еврогийн бүсийн санхүүгийн журмыг бэхжүүлэх төдий арга хэмжээ юм. Ангела Меркелийн энэхүү мэдэгдлээс евро бүс болон Европын Холбоонд бүхэлдээ санхүүгийн зөрчил ихсэж байгаа нь тодорхой байна. Энэ тохиолдолд Европын Холбооны эдийн засгийн нийт потенциал Европын Холбооны тогтвортой байдлын шилдэг баталгаа байна гэж оросын улс төр судлаач Елена Понамарева үзэж байна.  Еврогийн бүс задарч болохыг ЗХУ салан бутарсантай харьцуулах аргагүй. ЗХУ салган бутаргасан нь олон талаар зориуд, зохиомол арга хэмжээ байсан. Европын Холбоо юуны түрүүнд эдийн засгийн бүсийн хувьд үүссэн, үүний хувьсал өөрчлөлт нь ердөө эдийн засгийн үйл явц юм. Сул эдийн засагтай улс орон еврогийн бүст ороод л шууд сайн сайхан аж төрнө гэж итгэсэн нь гол гай барцад нь юм. Грек Европын Холбооны цорын ганц сул улс биш байна. Испани, Португали, Ирланд улс мөн эдийн засгийн хүнд байдалд байгаа. Брюссель Европын Холбооны гишүүний санхүүгийн тайлангийн илүү хатуу механизм нэвтрүүлэхээс аргагүй болж байна. Гуравдугаар сарын 23-нд болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар энэ арга хэмжээг Грект тусламж үзүүлэх хөтөлбөрийн хамт нэг багцад хэлэлцэж магадгүй байна. Учир нь зөвхөн еврогийн бүсийг бэхжүүлэх тухай бус үүний нэр хүндийг аврах тухай ярьж байна.