АНУ Афганистаны хойд хэсэгт цэргийн тоог нэмэх бодолтой байна. Ойрын үед тэнд нэмэлт анги нэгтгэлийг илгээнэ гэж АНУ болон НАТО-ийн цэргийн командлагч Стэнли Маккристалын хэлснийг “Вашингтон пост” сонин иш татан мэдээлэв. Тажикистан болон тус улстай хиллэдэг нутгийг дайрдаг ачаа хүргэх гол шугамын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай байна гэж генерал тайлбарлаллаа. 2001 онд талибан хөдөлгөөний дэглэм нурсан, мөн Афганистанд олон улсын терроризмын эсрэг ажиллагаа эхэлснээс хойш тус бүс нутаг дахь цэргийн хүчинд анх удаа ийм дорвитой өөрчлөлт хийх гэж байна гэж “Вашингтон пост” сонинд тэмдэглэжээ.