Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд орос судлаачдын олон улсын чуулга уулзалт нээгдэж байна. Хэлний тодорхой бодлогыг боловсруулах нь чуулганы үндсэн зорилтын нэг юм. Үүний тулд юуны түрүүнд орос хэл нийгмийн нягтруулагч хүч болох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байна. Чуулганд 50 гаруй орны 1000 орчим эрдэмтэн оролцож байна. Чуулганаар “Интернет дахь орос хэл”, “Дунд, дээд боловсролын бэрхшээлтэй асуудал”, “Харьцуулсан утга зохиол судлал” зэрэг сэдэвтэй илтгэл тавьж байна. Дэлхийн 280 сая хүний хувьд орос хэл эх эсвэл хоёр дахь эх хэл нь байдаг бөгөөд орос хэлийг гадаад хэлний хувьд 114 сая хүн эзэмшсэн байдаг. Орос хэл үндэстэн хоорондын болон олон улсын харилцааны чухал хэрэгсэл байсаар байна.