Орос улс ДХБ-д элсэх санааг америк дэмжиж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэллээ. Тэрээр баасан гаригт ерөнхий сайд В.Путинтай уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Энэ асуудлыг Орос улсын ерөнхийлөгчтэй уулзахдаа хэлэлцэсэн гэж хатагтай Клинтон тэмдэглэсэн юм. Орос улс ДХБ-д элсэхэд хоёр орны эдийн засагт ноцтой нөлөөлөхгүй шийдвэрлээгүй гурван асуудал саад болж байна гэж В.Путин юуны түрүүнд хэллээ. “Бид 17 жилийн турш ДХБ-д элсэх тухай яриа хэлэлцээ хийж байна” гэж тэрээр санууллаа. Одоо ердөө гурван асуудал үлдсэн”. Яриа хэлэлцээ хийх тоолонд “бид энэ гурвалжингаар явдаг” гэж ерөнхий сайд тэмдэглэв. Оросын компаниуд америкийн зах зээлд хэрэгтэй гэх тодорхой дохио авах ёстой гэж В. Путин цааш үргэлжлүүлэн хэллээ. Түүний хэлснээр Оросын зарим компани АНУ-ын зах зээлд хэдийн байршжээ. “Америкийн зах зээлд тэд хэрэгтэй гэх тодорхой дохио хэрэгтэй” гэж ерөнхий сайд хэлсэн юм.