Орос улс Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах үйл хэрэгт АНУ-тай амжилттай хамтран ажиллах бодолтой байна. В.Путин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой Москва орчмын өргөөндөө уулзахдаа энэ тухай мэдэгдэв. В.Путин палестин-израилийн хямарлын бүст хүчирхийлэл ихсэж буйд харамсаж байгаа, мөн Орос, АНУ, НҮБ болон Европын Холбоо зуучлагч “дөрвөл” зэрэг зохицуулах чухал хэрэгслийн үйлчлэл дээшилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Москвад болж байгаа “дөрвөл”-ийн уулзалтад оролцогчид палестин-израилийн яриа хэлэлцээг сэргээх шаардлагатай тухай мэдэгдлийг баталсан гэж Клинтон хэллээ. Үүний тулд Израиль “суурьших” үйл ажиллагаагаа зогсоох ёстой бөгөөд Иерусалимийн зүүн /араб/ хэсэгт байшин барилгыг нураахаас татгалзах ёстой юм. Палестин-израилийн энхийн яриа хэлэлцээ Израиль нутаг дэвсгэрт нь пуужин харвасны хариуд Газын зурваст “цутгамал хар тугалга” байлдааны ажиллагаа явуулах үеэр буюу 2008 оны 12-р сарын эцэст тасалдсан байна.