Стратегийн Давшилтын Зэвсгийг /СДЗ/ хорогдуулах тухай гэрээнд дөрөвдүгээр сард гарын үсэг зурна гэж Орос улсын засгийн газрын аппаратын орлогч дарга Юрий Ушаков мэдэгдэв. Оросын ерөнхий сайд В.Путин болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын Москвад болсон уулзалтын дараа тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа, Вашингтонд бус харин Европын оронд гэрээнд гарын үсэг зурах тухай хэлсэн юм. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа үүнийг баталж, СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ хэлэлцээрийн ажлын техникийн хэсгийг бүрэн дуусгахад нэг хоёр долоо хоног болно гэж тэмдэглэв. Баримт бичгийг бэлтгэх ажил бараг дууссан гэж Төрийн нарийн бичгийн дарга Клинтон баасан гаригт мэдэгдэв. Женев хотноо яриа хэлэлцээ хийж байгаа хүмүүс хэлэлцээрийн хамгийн сүүлчийн асуудлыг бэлтгэх ажлыг дуусч байгаа хэмээн тэрээр тэмдэглэллээ. Үүний зэрэгцээ Клинтон СДЗ болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг талууд хэрхэн уялдуулсан, Москва ямар шаардлага тавьж байгаа тухай асуултанд хариулахаас татгалзсан байна. СДЗ-ийн талаарх шинэ хэлэлцээрийг үйлчлэх хугацаа нь өнгөрсөн 12-р сард дууссан 1991 оны гэрээг оронд батлах учиртай юм.