Канадын Ванкувер хотод болж буй параолимпийн наадамд тэргүүлж байгаа Оросын шигшээ баг тамирчид медалийн тоогоо нэмлээ. Тулгуур эрхтний аппараттай, тамирчид суугаа оролцдог 10 км зайн цанын уралдаанд Ирек Зарипов алтан медаль хүртлээ. Тэрээр Ванкуверт оролцсон бүх тэмцээнд түрүүлж, энэ удаа дөрөв дэх алтан медалийн эзэн боллоо. Цанын 10 км зайн уралдааны сонгодог төрөлд Кирилл Михайлов мөнгөн медаль хүртлээ. Сул хараатай тамирчид өрсөлддөг 5 км зайн уралдаанд оросын цаначид хоёр, гуравдугаар байр эзэлсэн байна. Михалина Лысова мөнгө, Татьяна Ильюшенко хүрэл медаль хүртжээ. Оросын шигшээ баг багийн дүнгээр тэргүүлж байна. Оросын шигшээ баг тамирчид 9 алт, 12 мөнгө, 3 хүрэл нийт 28 медаль хүртжээ. Германы тамирчид алтан медалийнхаа тоогоор оросын тамирчдыг гүйцжээ.