“Оросын төмөр зам” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч Вадим Морозов “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн удирдах даргаар сонгогдлоо. Улаанбаатар төмөр зам компанийг тээврийн системийн зах зээлийн зарчимд ажилладаг, дээд зэргийн үр ашигтай болгож, санхүүжилтийн ойлгомжтой эх үүсвэрийг тодорхойлж, компанийн хөгжлийн урт хугацааны стратегийг батлах нь “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн удирдах даргын гол зорилт байна гэж В.Морозов хэллээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд засгийн газар хоорондын холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн анхны хөрөнгийг 250 сая доллароор нэмэх улс хоорондын үйл явцыг шуурхай дуусгах шаардлагатай байна. Үүнээс гадна Монголын засаг захиргаатай хамтран төмөр замын тээвэрт эдийн засгийн үндэслэлтэй тариф тогтоох, мөн японы засгийн газар хоорондын зээлийн ханшны ялгааг зохицуулах, түлш зэрэгт “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгт ногдуулсан шууд бус татврыг буцаах зэрэг тодорхой хэд хэдэн алхам хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ асуудлыг шийдэснээр санхүүгийн байдлыг зохицуулж, “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийг шинэчлэх боломжтой.