Орос улсын Онц байдлын яамны эмч нар Чилид ажиллах хугацаандаа газар хөдлөлтөд өрсөн 100 гаруй хүнд тусаллаа. Пуэнте-Альто дүүрэгт байрлаж буй нүүдлийн эмнэлэг 24 цаг ажиллаж байна. Оросын эмч нар энд 6 хоног ажиллахдаа 35 мэс засал хийсэн бол Оросын Онц байдлын яамны сэтгэл зүйчид 150 хүнд тусалжээ. Чилид 8,8 баллын хүчтэй цуврал газар хөдлөх үеэр 500 орчим хүн амь насаа алдсан юм. Олон хүн сураггүй байна. Байгалийн гамшгийн улмаас тус улсын эдийн засагт ихээхэн хохирол учирчээ.