Олон улсын хамтын нийгэмлэг хямарлыг хоёр жилийн дотор эцэслэн зохицуулах ёстой яриа хэлэлцээг сэргээхийг израиль, палестинчүүдэд уриаллаа. Орос, АНУ, НҮБ болон Европын Холбооны бүрэлдэхүүнтэй ойрх дорнодын асуудлыг зохицуулах “дөрвөл”-ийн хурлын төгсгөлд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өнөөдөр энэ тухай Москва хотод ийнхүү мэдэгдэв. Израиль, Палестин улс шууд яриа хэлэлцээ хийх алхам хэмээн нэрлэсэн шууд бус яриа хэлэлцээ хийхэд бэлэн болохоо мэдэгдсэнийг зуучлагч “дөрвөл”-ийн мэдэгдэлд сайшаажээ. Хуралд Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров , НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, ойрх дорнодын асуудлаарх “дөрвөл”-ийн тусгай төлөөлөгч Тони Блэр, Европын Холбооны дээд комиссар Кэтрин Эштон нар оролцсон юм. Зуучлагч “дөрвөл” Зүүн Иерусалимд еврейн суурин барих Израилийн шийдвэрийг буруушааж, урьд байгуулсан хэлэлцээр тэр дундаа “газрын зураг”, олон улсын хууль эрхийн дагуу ажиллахыг Палестинд уриаллаа. Араб-Израилийн хооронд энх тайван тогтоох, Иордан голын баруун эрэг, Газын зурваст палестины улс байгуулах нь бүх орны ашиг сониролд нийцэж байна гэж “Дөрвөл” баталлаа. Хэтдээ Ойрх Дорнодын асуудлаарх олон улсын бага хурлыг Москвад зохион явуулахыг “Дөрвөл” дэмжив.