Орос улсын засгийн газар Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2020 он хүртэл сунгах төлөвлөгөөг сайшаалаа. Орос улсын Холбооны сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов энэ тухай мэдэгдэв. Энэ онд хууль эрхийн бүх баримт бичгийг бүрдүүлнэ гэж тэрээр хэллээ. Саяхан Токиод болсон уулзалтаар Орос, Канад, Япон, АНУ, Европын сансрын агентлаг зэрэг олон улсын сансрын станцын хөтөлбөрт оролцогч улс орнуудын сансрын агентлагийн удирдлагууд тус станцыг ашиглах хугацааг 2028 он хүртэл сунгах тухай ярисан юм. “Олон улсын сансрын станц олон жил нийтийн орон гэр байна” гэж Анатолий Перминовын хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан мэдээлэв. Үүнээс гадна Энэтхэг, Хятад, Казахстан, Украин, Бразил зэрэг бусад орныг олон улсын сансрын станцад туршилт хийхэд оролцуулах боломжтой гэж оросын сансрын агентлагийн дарга уламжиллаа. Энэ улсын сансрын нисэгч зайлшгүй олон улсын сансрын станцад ниснэ гэсэн үг бус харин эдгээр улс станцын үйл ажиллагааны хөгжилд идэвхтэй оролцох боломжтой хэмээн тэрээр тодруулсан юм.