Оросын математикч Григорий Перельман “Пуанкаре” таамгийг баталж мянганы шагналын эзэн боллоо. Хоёр дахь мянганы төгсгөлд математикчдад тулгарсан хамгийн хүнд асуудлыг онцлохын тулд АНУ дахь Клейн Математикийн хүрээлэн ийм шагнал олгодог. Хүрээлэнгийн вэб хуудаст байрлуулсан мэдээгээр Пуанкарийн таамаг нь бодсон тохиолдолд тус хүрээлэнгийн Мянганы шагнал олгох долоон бодлогын нэг юм. Энэ нэг сая долларын шагналын сантай аж. Математикч шагнал авахаар зөвшөөрсөн эсэхийг Клэйн хүрээлэн уламжилсангүй. Перельман 2006 онд Пуанкарийн таамгийг бодож, Филдсийн шагнал хүртэх байсан ч, үүнээс татгалзсан юм. Санкт-Петербург хотод оршин суудаг математикч хэвлэлийнхэнтэй уулзах, олон нийтийн өмнө үг хэлэхээс эрс татгалздаг нэгэн.