Оросын аугаа хөгжмийн зохиолч Николай Римский Корсаковын удмын бичгийг Санкт-Петербург дахь түүний музейн ажилтнууд гаргалаа. Хөгжмийн зохиолчийн төрсөн өдөр буюу пүрэв гаригт удмын бичиг болон гэрэл зургийг олон нийтэд үзүүллээ. Түүний удмын хүмүүсээс ач хүү Георгий хамгийн түрүүнд үйл хэргийг нь үргэлжлүүлжээ. Тэрээр 100 романс дуу зохиож, ардын дуу болон төгөлдөр хуурын бяцхан бүтээл зохиосон нэгэн. Нөгөө ач хүү эмиритон хэмээх цахилгаан хөгжмийн зэмсэг бүтээж, алдаршсан Андрей Римский-Корсаков физик-акустик мэргэжилтэй. Римский-Корсаковын удамд газар зүйч, геологич, биологич, атомын физикч, гентикч мэргэжилтэй хүн олон байна.