Палестин-израилийн хямарлыг эцэс болгож, яриа хэлэлцээг сэргээх нь Москвад болж байгаа Ойрх Дорнодын хямарлыг зохицуулах олон улсын зуучлагч "дөрвөл"-ийн хурлын үндсэн сэдвийн нэг байлаа. Орос улсын нийслэлд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, "дөрвөл"-ийн тусгай төлөөлөгч Тони Блэр, Европын Холбооны аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон нар хүрэлцэн ирлээ. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын өчигдөр хэлснээр ойрх дорнодын асуудлыг зохицуулах "дөрвөл"-ийн зуучлагчид Израиль, Палестины хооронд шууд яриа хэлэлцээ хийх нөхцлийн талаарх өмнөх бүх шийдвэрийг дүгнэсэн баримт бичгийг батлах шийдвэр төгс байна. Иордан голын баруун эрэгт еврейн суурийн барьж байгаа нь яриа хэлэлцээг сэргээх үндсэн саад юм. Еврейн суурин барих ажлыг бүрэн зогсоохоос наана палестинчүүд яриа хэлэлцээний ширээнд суухаас татгалзаж байна. АНУ-ын дарамт шахалтыг үл харгалзан Израиль хэсэг хэсгээр, түр хориг арга хэмжээ авахад бэлэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун урьд Риа Новости агентлагт өгсөн ярилцлагадаа, Москвад болох уулзалтаар "дөрвөл" палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт Израиль еврейн шинэ сууринг хууль бусаар барихыг буруушаасан мэдэгдлийг батална.