Хятад улс Оросоос нефть дамжуулах хоолой тавих хонгилыг Амар мөрний ёроолоор тавьж дууссан гэж Синьхуа агентлаг пүрэв гаригт уламжлав. Барилгын ажил 2009 оны 9-р сарын 1-ээс Орос-хятадын хил дээрх томоохон сав газар эхэлсэн юм. Мянга гаруй метр урт хонгилыг 80 гаруй ажилчин өрөмджээ. Оросоос нефть авах хоолой барих ажилд энэ хамгийн хүнд мөч байсан гэж Хятадын үндэсний нефтийн корпорацийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Оросоос нефть дамжуулах хоолойг тавих барилгын ажил энэ оны эцэст дуусч, 2011 оноос ашиглалтад оруулна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Цечи 3-р сарын эхэнд мэдэгдсэн юм. Дорно Сибирь нефть хоолойг БНХАУ-ын Номхон далайд салаалуулах тухай ярьж байна. Энэ хоолойгоор БНХАУ-д жил бүр 15 сая тонн “хар алт” нийлүүлнэ.