0Европ Тувагийн ер бусын соёлтой танилцана. Оросын энэ бүс нутгийг Хельсинк, Варшав, Вена, Берлин, Брюссель зэрэг хотод танилцуулжээ. Дараа нь Тува Парис хотын оршин суугчдад соёл ахуйгаа танилцуулж, 3-р сарын 27-нд Мадрид хотод энэ аялалаа өндөрлөнө. Эцэст нь тувагийн төлөөлөгчид Парис хотод ирж, ЮНЕСКО-ийн төлөөлөгчдөд мөн соёлоо танилцуулна. 


0 Тува төв Азийн яг төв хэсэгт оршиж буйг тус бүгд найрамдах улсын нийслэл Кызыл хотод босгосон хөшөө баталж байна. Орос улсын Зүүн Сибирийн өмнөд хэсэгт орших энэ бүс нутаг 1980-аад онд хөөмийгөөр гадаадад танил болсон билээ. Тувагийн “Хөгжимчу” хамтлаг Европын орнуудад энэ ер бусын урлагийг хүргэж байна. Хөөмийч хоолойн холбоос төдийгүй хоолойгоо шахаж үндсэн үелзэл болон дээд өнгөөр аялгуу гаргаж, дууны хэлбэлзэл бий болгодог нь хөөмийн техник юм. Тувагийн хөөмий бусад төрлийн хөөмийгөөс ялгаатай нь уран бүтээлч цээжиндээ түшиглэн дуулдаг байна. Тэдний цээжний хэнхэрцэг дуу авианы цуурайн үүрэг гүйцэтгэдэг. Хүн байгалтай харилцах энэ эртний арга хэлбэр байгалийн дуу авиаг дуурайн давтахаас үүсчээ. Европын үзэгчид хөөмийн концертын дараа өөрсдийгөө байгалийн нэг хэсэг болохыг мэдэрлээ гэцгээдэг. Сүүлийн жилүүдэд өрнөдөд тувагийн хөөмийчтэй эн зэрэгцэх өрсөлдөгчид байхгүй байна. Хөөмий дэлхий дахинаа бидний нэрийн хуудас болсон гэж тус бүгд найрамдах улсын тэргүүн Шолбан Кара-оол мэдэгдэв:  Монакогийн гүн Альберт хоёр, мөн В.Путин нар 2007 оны 9-р сард манай бүгд найрамдах улсад ирсэн юм. Монакогийн бүх талбайд болдог Тувагийн хөөмийчдийн тоглолтыг сар бүр сонирходог гэж гүн Альберт хэлсэн юм. Энэ үнэхээр ч тийм. Өнөө үед хөөмийг дэлхийд их сонирхож байна. Европын нийслэлд хөөмийн урлагийг эзэмших сонирхолтой цөөнгүй хүн байдаг бололтой. “Хөгжимчү” хамтлагийн сургалтад гадаадын хөөмийн сонирходог олон хүн иржээ. Тувагийн уран бүтээлчдийн концертыг үзэгчид халуун дотно хүлээн авч, олон номерыг дахиулж байлаа. Тус бүгд найрамдах улсын “Эдегей” хамтлагийн залуу уран бүтээлчдийн тува үндэсний бүжиг өрнөдийн үзэгчдийг гайхшруулжээ. Европт урьд эгшиглэж байгаагүй ямааний арьсаар хийсэн тюнгун бөөгийн хэрэгслээр “амжилт, урам зоригийг” дуудан “баавгайн сүнс” ёс жаягийг харуулсан бөөгийн бүжиг үзэгчдэд их сэтгэгдэл төрүүлсэн юм. Европын долоон оронд жүжигчдийн уран бүтээлээс гадна сонирхолтой үзэсгэлэн гарч байна. “Скифийн үеийн Аржаан-2 археологийн булш” үзэсгэлэн 2001 оны зун скифийн хаадын булш илрүүлсэн тухай дэлхийд шуугиан дэгдээсэн олдворын талаар өгүүлдэг. Малтлагын үеэр олдсон араатны загвартай үнэт эдлэлийн шилдэг бүтээл болох алтан чимэглэлийг хуучин ертөнцийн хүмүүс их сонирхожээ.