Орос, Белорус, Казахстан улс Гаалийн холбооны хүрээнд татвар хуваарилах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрлээ. Казахстаны ерөнхий сайд Карим Масимов Астанад парламентын бүгд хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр төрийн тэргүүн нар энэ асуудлыг 5-р сарын 21-нд Москва хотод хэлэлцэнэ. Казахстан Гаалийн холбооны хүрээнд 7,36 хувийн хураамж авах бодолтой байна. Орос улс хураамжийн 93 хувь, Белорус, Казахстан тус бүр 3,5 хувийг авахаар анх санал болгож байжээ.