Орос улсад эх орны дайнд зориулсан дэлхийн хамгийн том нэгдсэн архив байгуулна. Фашизмыг ялсны 70 жилийн ойд зориулан энэ архивыг нээхээр төлөвлөж байна. Росархивын дарга Андрей Артизовын хэлснээр тус архивт Адольф Гитлерийн тамгын газар, дайнд оролцсон бүх орны амь үрэгдсэн хүмүүсийн талаарх мэдээллийн бааз зэрэг олзны сан, 13 сая хэрэг байна. Дайнд зориулсан баримт бүхий асар том цогцолборууд тус тусдаа, мөн энэ үнэлэх аргагүй түүний дурсгалыг хадгалах нөхцөл төгс бус байна гэж Артизов хэллээ. “Баримт бичгийн архивыг байгуулахад Аугаа их ялалтын үйл хэрэгт манай улсын оруулсан хувь нэмрийг тусгана” гэж Росархивын тэргүүний хэлснийг Интерфакс агентлаг иш татан мэдээлэв.