Оросын сансрын нисэгч Максим Сураев болон НАСА-ийн сансрын нисэгч Жеффри Уильямс нарын суусан Оросын жолоодлогот “Союз” хөлөг олон улсын сансрын станцаас салгагдаж, дэлхийг зорилоо. Тойрог замд 169 хоног ажилласан сансрын нисэгчид Казахстаны тал нутагт газардах ёстой юм. Багийн гишүүдийг хүлээж авахад бүх зүйл бэлэн гэж Роскосмос компани мэдэгдэж байна. Тэд “Союз” хөлөгт суухын өмнө Олон улсын сансрын станцад 4-р сарын 4 хүртэл байх сансран нисэгч Олег Котов, Тимоти Кример, Соити Ногути нартай дотно салах ёс хийлээ. 4-р сарын 2-нд хөөрөхөөр төлөвлөсөн дараагийн багийн гишүүд суусан “Союз ТМА-18” хөлөг 4-р сарын 4-нд станцад залгагдах ёстой юм.