0Амурын барс Оросын Алс Дорнодын урьд нутаглаж байгаагүй хэсэгт харагдах болжээ. Владивостокт болсон экологчдын эрдэм-шинжилгээ практикийн бага хурлаар ийм дүгнэлт хийлээ. Өнөөгийн байдлаар Орос улсыг оролцуулаад 14 орны нутаг дэвсэгт үлдсэн Амурын барсыг Улаан номонд оруулсан юм. Примор болон Хабаровскийн хязгаарт 500 орчим толгой Амурын бар үлдсэн байна. Орос улсын Алс Дорнодод 2010-2015 онд Амурын барын тоо толгойг хадгалах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан юм. Энэ баримт бичигт хууль бус ан, ой модыг хууль бусаар огтлох, байгалийн тусгай хамгаалалттай онцгой нутаг дэвсгэр байгуулах зэргийг тусгажээ.