НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун болон Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа нар Москва хотод хамтран ажиллах тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох, терроризм, мансууруулах бодисын наймаа, хууль бус цагаачлал, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэхэд хамтран ажиллах зэргийг хэлэлцээнд тусгажээ. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага нь Хамтын аюулгүй байдлын тухай гэрээнд тулгуурлан 1992 онд байгуулсан цэрэг улс төрийн холбоо юм. Энэ байгууллагад Орос улс, Белорус, Армени, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг. Тунхаглалд гарын үсэг зурсан нь Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагыг нэр хүнд, тус байгууллага дэлхийн хэмжээнд аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах чадвартай болохыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг хэмээн Бордюжа хэллээ.