Энэ жил Орос улсад гадаадын насанд хүрээгүй иргэдийг цэргийн эрдэмд сургаж байна. Монголын 20 өсвөр хүүхэд Омскийн кадетын сургуульд сурч байна. Орос, Монголын цэргийн салбар дахь хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн нэг юм. Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны батлан хамгаалахын асуудал эрхэлсэн атташе, бригадын генерал М.Хүрлээ энэ талаар манай радиод ярилцлага өглөө. Өнөөдөр тэмдэглэж байгаа Монгол улсын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 89 жилийн ойг тохиолдуулан энэхүү ярилцлагыг авлаа. 
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Сердюков болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Батлан хамгаалахын сайд Л.Болд, Жанжин штабын дарга Ц.Бямбажав нар хоёрдугаар сард Москва хотод яриа хэлэлцээ хийхдээ хоёр орны цэрэг болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцсэн юм. Орос, Монгол улсын цэргийн байгууллагууд байнгын харилцаатай.  Монгол улсын зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд оролцох түвшинд хөгжсөнийг тэмдэглэлээ. Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны батлан хамгаалахын асуудал эрхэлсэн атташе М.Хүрлээгийн хэлснээр монголын 460 орчим энхийг сахиулагчид дэлхийн 4 тивийн 10 оронд алба хааж байна. НҮБ-ын бүрэлдэхүүнд байгаа монголын энхийг сахиулагчдын үйл ажиллагааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өндөр үнэлсэн юм.
<сонсох>