Сул хараатай биатлоны тамирчин Николай Полухин, Любовь Васильева, Михалина Лысова нар Ванкуверт болж байгаа параолимпийн наадмын үеэр Оросын шигшээ багийн медалийн багцад гурван медаль авчирлаа. Полухин лхагва гаригт 12,5 км зайг 38 минут 32,7 секундэд туулж, хоёрдугаар байрт оржээ. Украины тамирчин Виталий Лукъяненко гуравдугаар байрт орсон юм. Мөн зайн эмэгтэйчүүдийн уралдаанд оросын тамирчин Любовь Васильева болон Михаил Лысова нар мөнгө, хүрэл медаль хүртжээ. Зогсоо оролцдог, тулгуур эрхтний аппараттай эмэгтэйчүүдийн 12,5 км зайн уралдаанд Бурмистрова 48 минут 4 секундэд энэ зайг туулж, хоёрдугаар байрт орсон байна. Бурмистровагаас өмнө параолимпийн наадамд 3 км зайд биатлоны хөөж уралдах, мөн 15 км цанын уралдааны тамирчид хоёр алтан медаль хүртсэн юм. Энэ өдөр Оросын биатлоны тамирчид Уэстлерт 12,5 км зайн уралдаанд суугаа оролцдог тулгуур эрхэтний аппараттай тамирчид бүх байрыг эзэлжээ. Ирек Зарипов алтан медаль, Владимир Киселев мөнгө, Роман Петушков хүрэл медаль хүртсэн юм. Зарипова параолимпийн энэ удаагийн наадамд гурав дахь алтан медаль хүртжээ. Оросын биатлоны тамирчид амжилттай оролцсоны дараа манай шигшээ баг тамирчид 8 алт, 10 мөнгө, 5 хүрэл нийт 23 медаль хүртлээ. Хоёрдугаар байрт германы шигшээ баг нэлээд хоцорч, Украины шигшээ баг гуравдугаар байрт байна.