0АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Москвад хүрэлцэн ирлээ. Хиллари Клинтон Москва хотод Орос, АНУ-ын "харилцааны хоёр талын болон олон талын асуудлыг" хэлэлцэх бодолтой байна гэж Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Марк Тонер урьд мэдэгдсэн юм. Тэдгээрийн дотор Стратегийн Давшилтын Зэвсгийн гэрээг орлох хэлэлцээрийг бэлтгэх үйл явцыг урагшлуулах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх салбарт хамтран ажиллах, терроризм, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, хоёр талын ерөнхийлөгчийн комиссийн үйл ажиллагаа зэрэг байна. Тэрээр пүрэв гаригт оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хоёр талын яриа хэлэлцээ хийж, баасан гаригт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай хамт ойрх дорнодын асуудлаарх "дөрвөл"-ийн сайд нарын зөвлөлгөөнд оролцоно. Олон улсын зуучлагчид палестин-израилийн асуудлаарх үйл явцыг үхмэл цэгээс хөдөлгөж, зөрчилдөг талуудын хооронд шууд бус яриа хэлэлцээг сэргээж магадгүй хэмээн шинжээчид найдаж байна.