37 жилийн тэртээ холбоо тасарсан зөвлөлтийн сарнай явагчийг канадын эрдэмтэн Фил Стоок сарны зургаас илрүүллээ. НАСА-ийн шинэ гэрэл зургийн ачаар үүнийг илрүүлсэн байна. Онтариогийн их сургуулийн профессор сансрын аппартын бүх замыг мөшгижээ. Сарнай явагч их мэдээлэл цуглуулахын тулд нэг замаар хойш, урагш хөдлөхдөө ямар хэсэгт соронзон талбайг хэмжиж байсныг эрдэмтэн Стоок нарийн тодорхойлсон юм. Аппарат багахан царт орж, радиаторт нь шороо орсноос хөдөлгүүр нь эвдэрсэн байна. “Луноход-2” сарнай явагчийг 1973 оны 1-р сарын 16-нд “Луна-21” автомат станцаар саран дээр хүргэсэн юм. Аппарат 4 сар ажиллахдаа дэлхийд 80 мянга гаруй гадаргуун зураг илгээсэн юм.