Москвагийн их театр байгуулагдсан цагаас түүхэнд анх удаа хошин дуурь тавьж байна. Орос улсын гол театрын тайзнаа бүтээлээрээ хэдийн алдаршсан залуу найруулагч Василий Бархатов Иоганн Штраусын хөгжмөөр “Сарьсан багваахай” дуурь тавьжээ. Найруулагч нэрд гарсан жүжгийг хөл толгойг нь эргүүлж, танихын аргагүй болгон өөрчилжээ. Бархатовын найруулснаар хошин дуурийн үйл явдал 1970-1980 онд тансаг хөлөг онгоцонд болж байна. Герман, австрийн хөгжмийн мэргэжилтэн Кристоф-Маттиас Мюллерийг удирдаачийн хувиар урьжээ. Олон улсын дуучдыг жил гаруй шалгаруулж, сонгосон байна. Найруулагчийн бүх санааг хэрэгжүүлж, тайз чимэглэхийн тулд жүжиг тавихаас өмнө Их театрыг хоёр долоо хоног хаасан байна.