Орос улсын парламентын дээд танхим буюу Холбооны Зөвлөл хүнийг эсийн аргаар хувилахыг түр хориглосныг сунгах тухай хуулийг сайшаалаа. Холбооны тусгай хууль хүчин төгөлдөр болох хүртэл энэ хууль үйлчилнэ. Урьд 2002-2007 онд Орос улсад хүнийг эсийн аргаар хувилахыг хориглосон хууль үйлчилж байсан юм. Үүнийг цаг хугацаагаар нарийн 5 жилээр тодорхойлсон юм. Шинэ хуулиар эс, организмыг эрдэм шинжилгээ-судалгааны зорилгоор хувилах, мөн эрхтэн шилжүүлэхийг хориглосон юм. 2005 онд НҮБ хүнийг эсийн аргаар хувилах бүх хэлбэрийг хориглохыг уриалсан тунхаглал баталсан юм. Ихэнх улсад үүнийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулах холбогдох хуулийг баталсан юм.