Ойрх Дорнодын асуудлаарх Москвад болох уулзалт израиль, палестинчүүдийн яриа хэлэлцээг сэргээхэд дэмжлэг болно гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга найдаж байна. Орос улсын нийслэлд ирсэн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өнөөдөр энэ тухай ИТАР-ТАСС агентлагт уламжлав. Иерусалимын статус, палестины улсын хил, дүрвэгсэд, аюулгүй байдлын асуудлыг зөвхөн яриа хэлэлцээгээр шийдэх ёстой. Израиль Иерусалимын арабын хэсэгт 1600 нэгж сууц барихаар шийдсэний дараа палестинчүүд яриа хэлэлцээг сэргээхээс татгалзсан юм. Орос улс, АНУ, НҮБ, Европын Холбоо зэрэг багтдаг “дөрвөлийн” сайд нарын хурал 3-р сарын 19-нд баасан гаригт Москва хотод болно.