Маргааш Эрхүү хотын СибЭскпоЦентр томоохон үзэсгэлэнгийн танхимд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн-ярмаг нээгдэнэ. Энэ үзэсгэлэнд монголын 20 орчим үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тавина. Тухайлбал арьс, ноолуур, хивс, үнэт эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүн тавьжээ. Үүний өмнө тус үзэсгэлэн Буриадын нийслэл Улаан-Үд хотод амжилттай гарсан юм. Эрхүү хотод үзэсгэлэнг нээхэд Улаанбаатар хотын дарга Мөнхбаяр оролцоно. Ах дүүгийн харилцаатай Эрхүү, Улаанбаатар хотын хооронд 2010-2012 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурна. Төлөвлөгөөгөөр бизнес эрхлэгчдийн ажил хэргийн харилцааг хөгжүүлэх цаашид боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт хамтран ажиллах талаар тусгажээ. Эрхүү, Улаанбаатар хот эртнээс түншилж байгаа. Хоёр хот 1970-аад оны дунд үеэс ажил хэргийн харилцааг эрчимтэй хөгжүүлж байна.