“2010 он дэлхийн цаг” арга хэмжээгээр түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарч, өнгөрсөн жилийн дээд амжилтыг эвдэж магадгүй хэмээн Онгон байгалийг хамгаалах сан найдаж байна. Олон улсын олон нийтийн энэ арга хэмжээнд 107 орны 1000 хот тухайлбал хүн ам хамгийн шигүү суурьшсан 10 хотын 6 нь оролцоход бэлэн болохоо мэдэгдсэн гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Дэлхийн ирээдүйд санаа тавьдаг бүх хүн 3-р сарын 27-нд орон нутгийн цагаар 20:30 цагт гэртээ гэрлээ цаг унтараах юм. Өнгөрсөн жил 88 орны тэрбум орчим хүн гэрлээ унтараажээ. Орос улс ч үүнд хувь нэмэр оруулсан. “Дэлхийн цаг” арга хэмжээний үер ер бусын олон байгууламж гэрлээ унтараана. Энэ удаа Парисын Эйфелийн цамхаг, Рио-де-Жанейро дахь Корковадо уулан дээрх Христосын хөшөө, Ромын Колизей, Берлины Бранденбургийн хаалга, Сиднейн дуурийн театр, Нью-Йоркийн “Эмпайр стейт билдинг” зэрэг дэлхийн түүхэн дурсгалт байгууламж 60 минут гэрлээ унтараана.