Страсбург хотод нээгдэж байгаа Европын Зөвлөлийн орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны Конгрессын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хүрээлэн буй орчныг хамгаалах, орон нутгийн ардчиллыг хөгжүүлэх асуудал багтжээ. Үүнээс гадна төлөөлөгчид өнгөрсөн оны 12-р сард Азербайжанд болсон орон нутгийн сонгуулийн дүнгийн талаарх илтгэлийг хэлэлцэнэ. Оросын төлөөлөгчдийг Холбооны Зөвлөлийн орлогч дарга Светлана Орлова тэргүүлж байна. Тэрээр дэлхийн санхүүгийн хямарал оросын бүс нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлсөн тухай илтгэлийн конгресст танилцуулна. Орос улсын орон нутгийн ардчиллыг хөгжүүлэх тухайд бүс нутгийн түвшинд хангалттай их зүйл хийснийг тэрээр тэмдэглэв. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Холбооны субъект, холбооны төвүүдийн хооронд хамтын ажиллагааг сайжруулахад дорвитой ахиц гарчээ. Орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны конгресс нь орон нутгийн засаг захиргааны 200 мянга гаруй байгууллагыг нэгтгэдэг Европын Зөвлөлийн үндсэн гурван байгууллагын нэг юм.