Дэлхийн цаг уурын өөрчлөлт Орос улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудлыг өнөөдөр Аюулгүйн Зөвлөл Кремльд хэлэлцэнэ. Ерөнхийлөгч Д.Медведев хуралдааныг даргална. Уулзалтаар 2009 оны 12-р сард баталсан Орос улсын цаг уурын номлолыг хэрэгжүүлэх асуудлыг юуны түрүүнд хэлэлцэнэ. Орос улсын цаг уурын салбар дахь бодлогыг хэрэгжүүлэхэд улс орны эдийн засгийн бүтцийг өөрчилж, эдийн засагт хөрөнгө оруулалтыг татаж, гадаад худалдааны бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн баримт бичигт тэмдэглэсэн байна. Орос улс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн дүнд 2020 онд агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг1990 оны түвшнээс 25 хувиар бууруулах тухай Орос улсын төрийн тэргүүн нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Киотогийн протоколыг “илүү төгс, үр ашигтай механизм буюу олон улсын хамтын ажиллагааг зохицуулах хууль эрхийн хүчинтэй баримт бичгээр солих учиртай” гэж Орос улсын ерөнхийлөгч үзэж байна.