НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр Москвад албан ёсоор айлчилж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Ойрх Дорнодын асуудлаар олон улсын зуучлагч "дөрвөлийн" уулзалтад оролцоно. Уулзалт энэ баасан гаригт гадаад хэргийн сайд нарын түвшинд болно. Палестин, израильчүүдийн харилцаа дахин хурцдаж байгаа энэ үед "Ойрх Дорнодын дөрвөл" цуглаж байна. Энэ хуралдаан сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээг сэргээх үйл явцад шинэ түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлэв. Пан Ги Мун Москва хотод Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзаж, Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийнэ.  Ойрх Дорнодын асуудлаас гадна Ирак, Афганистаны байдлыг мөн хэлэлцэнэ. Дэлхийн дахинд нүүрлэж байгаа мансууруулах бодисын асуудалд Пан Ги Мун тусгайлан анхаарал хандуулах бодолтой байна. Москвад болох ойрх дорнодын асуудлаарх "дөрвөл"-ийн уулзалт израиль, палестинчүүдийн яриа хэлэлцээг сэргээнэ гэдэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга найдаж байна. Иерусалимын статус, дүрвэгсдийн асуудал, аюулгүй байдал, суурших зэрэг асуудлыг зөвхөн яриа хэлэлцээгээр шийдэх ёстой гэж ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв.