Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийсэн археологийн ажил археологчид болон генетикчидэд дуулиантай олдвор бэлгэлэлээ. Эрдэмтдийн олсон эртний хүний цогцсын үлдэгдэл, эртний нүүдэлчин омог хүннүчүүдийн гарал үүслийг мэдэхэд тус болно. Буриадын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Наталья Коломина, хүннүчүүдийн тухай одоогоор мэдэгдээд байгаа таамналаа манай сурвалжлагч Ольга Ивановатай хуваалцлаа. Монгол, Хятадын археологчид таван жилийн туршид Монгол улсын нутагт археологийн малталт хийж, мянган жилийн настай маш олон булш олж илэрүүлсэн юм Энэ үе бол Уйгарын хаанчлалын үе юм. Энэ хаанчлал 745 онд тал нутагт байгуулагдсан бөгөөд түрэгийн омгийн холбооны Түрэгийн хаанчлалын оронд бий болсон. Түүхийн эх сурвалжаас харахад энэ эртний улс одоогийн монгол улсын бүх нутаг болон хилийн улсуудын нутаг дэвсгэрт байрлаж байсан байна гэлээ. Эндээс олдсон янз бүрийн хэлбэр, хийцтэй эртний булшнууд тус улсын түүхэн дэх цагаан толбыг арилгахад тус болно. Монгол, Хятадын хамтарсан археологийн хэсэг 2000 жил газар дор байсан настай хүний араг яс олжээ. Өвгөн хүний араг ясны үлдэгдэлийг Дүүрэнгийн Харз гэдэг толгойлогч нарыг гол төлөв оршуулсан байдаг бунханаас холгүй олсон байна. Энэ өвгөн ч тэдний нэг байсан байж болох юм. Монгол улсын дорнод нутаг, хятадын хойд хилээс холгүй олдсон энэ араг яс ойролцоогоор 2000 жилийн настай бололтой. ДНК-г шинжилж үзсэн эрдэмтэд энэ хүн европ юм уу, баруун Азиас гаралтай гэж үзсэн байна. Гэхдээ энэ хүн Хүннүгийн эзэнт улсад өндөр зэрэгтэй байсан бололтой гэж Сөүлийн үндэсний их сургуулийн генетикч Ким Гён Ён болон түүний хамтран зүтгэгчид үзэж байна гэлээ. Монгол, Хятадын археологийн хамтарсан экспедиц ойрын жилүүдэд ажлаа үргэлжлүүлнэ. Энэ төсөл, Төв Азийн эртний нүүдэлчин ард түмний соёлыг танин мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нүүдэлчин ард түмний уг гарвалыг судлахад энэ археологийн олдвор ямар үүрэг гүйцэтгэх вэ? Буриадын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Наталья Коломина энэ тухай ийм санал бодолтой байна. Хүннүчүүдийн удам угсааны бие даасан байдлын талаар янз бүрийн таамнал байдаг юм. Тэдний уг гарвалын тухай эрдэмтэдийн санал байнга зөрөлддөг юм. Тэд монгол, түрэг, енисей гаралын алинд ч хамаарч болно. Хүннүчүүд нь, Уралын нуруу, Ижил мөрөн хавийн нутаг болон Евразийн агуу их тал нутгуудын омогууд холилдож 2-4 зуунд байгуулагдсан гүннүүд ч байж болох талтай. Тэдний дунд орчин үеийн түрэг хэлтнүүд, фин, угрогийн болон славян үндэстэнгүүдийн өвөг дээдэс байсан байж болно. Гэхдээ энэ таамнал бас л маргаантай. Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс олдсон эртний араг ясны үлдэгдэл болон ДНК-гийн шинжилгээ нь Зүүн хойд Азийн ард түмний үүсэл гарал, түүхийн таагдашгүй оньсгод хариулт өгнө гэж бодож байна гэлээ. Монгол, Хятадын археологчдын энэ төсөл, Төв Азийн эртний нүүдэлчин ард түмний соёлыг судлахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.