Кавказ нэвтэлсэн автомашины гол зам Транскамд цас их унаснаас цахилгаан дамжуулах шугам тасарч, Өмнөд Осет тэрчигтээ тоггүй байна. Эвдрэл гарсан газар мэргэжилтнүүд очсон гэж хөрш хойд Осетийн Онц байдлын яамнаас уламжлав. Транскамд байдал хүнд байна. Авто машины зам нэгээс илүү хоног хаагджээ. Бүх албад онц горимоор ажиллаж байна. Сүүлийн өдөр тэнд 28 удаа цасан уруй буужээ. Цас зогссоны дараа аврагчид хамгийн аюултай цасан уруйн голомтыг усгах бодолтой байна.