Оросын эмч нар Чилид хоёр хоног ажиллаж, газар хөдлөлтөд өртсөн 40 гаруй хүнд тусламж үзүүлсэн байна. Сантьяго хотод 3-р сарын 13-нд ажиллаж байгаа Оросын Онц байдлын яамны нүүдлийн эмнэлэгт эмч нар 18 мэс засал хийжээ. Чили дахь сэтгэл зүйн тусламж үзүүлэх Оросын төвд 38 хүнийг хүлээж авсан байна. Тус улсын нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын эцсээс газар хөдлөлтийн идэвхтэй байдал ажиглагдаж байна. Энэ үеэр газар доорх 200 гарй донсолгоог бүртгэжээ. Хоёрдугаар сарын 27-нд хамгийн хүчтэй буюу 8,8 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Тэр үеэр 500 орчим хүн амь насаа алдаж, сая орчим хүн орон оронгүй хоцорч, улсад 30 хүртэл тэрбум долларын хохирол учирчээ.