Гүржийн “Имеди” телевизийн сувгийн өдөөн хатгасан сурвалжлагыг тойрсон шуугиан шинэ эрчтэй боллоо. Михаил Саакашвилий болон төр засгийн тушаалаар ийм нэвтрүүлэг бэлтгэсэн гэх маргаах улс оронд түгж байна. Телевизийн “Имеди” компани Гүржийн сөрөг хүчний дэмжлэгээр Орос улс Гүржид байлдааны ажиллагаа эхлүүлж, ерөнхийлөгч Саакашвилийн амийг хөнөөсөн тухай зохиомол сурвалжлагыг 3-р сарын 13-нд дамжуулсан билээ. Сурвалжлагын эхэнд зохиомол болохыг ердөө ганц богино өгүүлбэрээр телевиз үзэгчдэд анхааруулсан ч, олон хүн үүнийг анзааралгүй, хуурамч сурвалжлагыг үнэн гэж ойлгожээ. Үүний дараа хэд хэдэн бүс нутгийн хүн ам үймэн сандарч, мэдрэлээс үүдэлтэй зүрхний багтраа хөдөлснөөс түргэн тусламж дуудсан хүмүүсийн тоо Тбилист эрс нэмэгджээ. Телевизийн компанийн удирдлага Георгий Арвелазтай ижилхэн дуутай хоолойтой хүн шуугиан дэгдээсэн сурвалжлагыг бэлтгэх асуудлыг хэлэлцэж байгаа утасны ярианы бичлэгийг өчигдөр гүржийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет-форумд явуулжээ. Бичлэгийг явуулахад ямар нэг анхааруулсан бичиг явуулахгүй байх, энэ талаар Миша гэгчтэй тохиролцсон тухай ярьжээ. Ерөнхийлөгч Саакашвилийг Гүржид Миша хэмээн дууддаг юм. Арвелазе хэвлэлээр цацсан бичлэг үнэн гэдгийг эрс эсэргүүцэж байгаа ч, гүржийн сөрөг хүчний олон төлөөлөгч бичлэг жинхэнэ гэдэгт итгэлтэй байна. Дээд удирдлагатай тохиролцолгүй энэ мэт сурвалжлагыг “Имеди” телевизээр дамжуулах нь юу л бол хэмээн нэрд гарсан энэ телевизийн компанийн нийгэм-улс төрийн хөтөлбөрийн дарга байсан Георгий Торгамазе ярьж байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, мөн Эдийн засгийн дэд сайд асан Георгий Арвелазе телевизийн энэ компанийг удирдаж байна. Энэ нэвтрүүлэгт тусгасан бүх санааг телевизийн сэтгүүлч, редактор бус Гүржийн дээд удирдлага боловсруулсан гэдэгт итгэлтэй байна гэж тэр ярив. Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили шуугиан дэгдээсэн сурвалжлагыг бодит байдалд дээд зэргийн ойрхон хэмээн хэлж, энэ нэвтрүүлгийг сайшааж байгаагаа нуугаагүй юм. Гүржид төдийгүй хилийн чанадад сөрөг сэтгэл хөдлөлийн шуурга дэгдээсэн “Имеди” компанийн бямба гаригт нэвтрүүлсэн сурвалжлагын улмаас телевизийн компани төдийгүй тус улсын удирдлага бэрхшээлтэй тулгарч болзошгүй байна. Оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл телевизийн сурвалжлагыг нь хууль бусаар ашигласны төлөө “Имеди” компанид нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байгаа бол гүржийн сөрөг хүчин сэтгэл санааны хохирол учруулсны төлөө Михаил Саакашвилийг хариуцлагад татахыг уриалж байна. Ерөнхий сайд асан, “Шударга Гүржид” сөрөг хүчний хөдөлгөөний удирдагч Зураб Ногаиделийн уриалгаар Тбилисийн үйлдвэрчний эвлэлийн ордонд өнөөдөр Гүрж, Оросын харилцааг хэвийн болгохыг дэмжиж байгаа хүмүүс цуглана. Гүржийн лейборист намынхан ямар ч тохиолдолд Саакашвилиг Барак Обаматай уулзуулахгүй байхыг АНУ-ын засаг захиргаанд уриалжээ. Энэ уулзалтын дараа “жигүүртэй” болсон Саакашвили өдөөн хатгасан, гэмт үйлдлээ улам эрчимтэй үргэлжлүүлж, Гүржийн хүн ам болон энэ бүс нутагт ихээхэн аюул нүүрлэнэ гэж тэд үзэж байна.