Хүссэн хүн бүр тэр дундаа оросын иргэд даваа гаригаас АНУ-ын Төрийн департаментын шинэ интернет вэб хуудаст америкийн гадаад бодлогын талаар сэтгэгдлээ үлдээх боломжтой. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ийм вэб хуудас бүтээсэн тухай зарлалаа. Дэлхийн улс орны интернет хэрэглэгчтэй “эргэх холбоо” байгуулах Төрийн департаментын боломжийг өргөжүүлэхийн тулд энэ вэб хуудсыг бүтээсэн гэж тэр хэллээ. Хэрэглэгчид “АНУ-ын гадаад бодлогын талаарх өөрсдийн төсөөлөл, үзэл бодлоосоо хуваалцах” боломжтой гэж Клинтон тэмдэглэв. Цуглуулсан мэдээнд тулгуурлан “гадаад бодлогын талаарх байр суурийн” интернет зураг бүтээнэ.