АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “санхүүгийн бодит шинэчлэл явуулахыг” даваа гаригт америкийн засаг захиргаанд уриаллаа. Америкийн засаг захиргаа санхүүгийн системийн тайлан гаргаж, татвар төлөгчид “томоохон банк, санхүүгийн тогтолцооны хариуцлагагүй үйл ажиллагаанаас” хохирохгүй гэх баталгаа гаргах ёстой гэж төрийн тэргүүн тусгай мэдэгдэлд тэмдэглэв. Барак Обамын хэлснээр “хэрэглэгчийн санхүүгийн хамгаалалтын талаар шинэ удирдлага бий болгохыг” шинэчлэл хэмээн нэрлэж байна. Барак Обама бүр 1-р сард тус улсын санхүүгийн системийг шинэчлэх алхамын тухай анх мэдэгдэж, хэрэглэгчид бэрхшээлтэй тулгарсан банкуудын барьцаа болохгүй хэмээн нутаг нэгтнүүддээ амласан юм.