Ерөнхий сайд В.Путин хөрөнгө оруулалтын чухал төслийг өөрсдөө хянахыг бүс нутгийн удирдлагуудад үүрэг болгов. Бүс нутагт эзэнгүй, зохисгүй ашиглаж байгаа газрыг эргэлтэд илүү эрчимтэй оруулах боломж гарах ёстой гэж тэрээр барилгын асуулаарх зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. Нутаг дэвсгэрт цогцоор эзэмших боломж олгох ёстой гэж ерөнхий сайд үзэж байна. Калуж муж, Татарстан, Санкт-Петербургт ийм туршлага бий хэмээн тэрээр тэмдэглэв. Барилгын салбарт тулгарч байгаа бэрхшээлийг холбооны түвшинд арилгахад баримт бичиг бүрдүүлэх үйл явцыг хөнгөвчилж, барилгын компанийн зардлыг дорвитой бууруулах хэрэгтэй гэж ерөнхий сайд үзэж байна.