Рейган, Горбачев нар 1986 онд Рейкьявикт уулзахдаа цөмийн зэвсэггүй ертөнц байгуулах талаар анх мэдэгдсэн тэр урам зоригийг орос, америкийн шинэ үеийнхэнд сэргээх хэрэгтэй байна. АНУ-аас Москвад сууж байсан Онц бөгөөд хүрэн эрхт элчин сайд Жек Мэтлок Вашингтонд шинэ номоо танилцуулахдаа ийм байр суурь илэрхийлэв. Хоёр тал тэр жилүүдэд эхлүүлсэн цөмийн зэвсгийг эрс хорогдуулах үйл хэргийг үргэлжлүүлж чадаагүйд тэрээр харамсаж байгаагаа илэрхийлэв. “Хүйтэн дайн дууссаны” дараа АНУ хүссэнээ хийх боломжтой дэлхийн цорын ганц хэт гүрэн болсон мэт сэтгэгдэлтэй болсон гэж Мэтлок тэмдэглэв. Ийм бодлогын улмаас зөрчил хурцдаж, олон боломжийг алдсан гэж дипломатч тэмдэглэллээ.