Орос улс Гүржид цөмрөч байгаа мэт  хуурамч сурвалжлагыг Михаил Саакашвилийн тушаалаар зохиож, оросын эсрэг үзлийг дэлгэрүүлж, гүржийн сөрөг хүчнийг харлуулж, тэд одоогийн төр засагт шударга бус хандаж байна  хэмээн буруутгах гэсэн суртал ухуулгын үйл ажиллагаа. Энэ тухай "Ардчилсан хөдөлгөөн-Нэгдсэн Гүрж улс" сөрөг хүчний намын удирдагч Нино Буржаназе Бостоны "Крисчен сайенс монитор" сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Телевизийн "Имеди" компанийн тэргүүн ерөнхийлөгчид захирагддаг болохыг дурын хүн мэднэ гэж тэрээр тэмдэглэв. "Имеди" компанийн зохиомол сурвалжлагын улмаас Кавказын хурцадмал байдлыг улам дэвэргэж, тус бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд хор хохирол учруулсан гэж Орос улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Андрей Нестеренко өчигдөр мэдэгдсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэг энэ шуугианд зарчмын дүгнэлт өгнө гэж Москва найдаж байна. Үүний зэрэгцээ Гүржийн харилцаа холбооны асуудал эрхэлсэн Үндэсний комисс "Имеди" компанийн эсрэг хориг арга хэмжээ аваагүй байна. Тус телевизийг өдөөн хатгасан нэвтрүүлэг дамжуулсны төлөө хүн амын өмнө уучлалт хүсэхийг үүрэг болгожээ.