Эрхэм сонсогчид та бүхэнтэйгээ бид энэ удаа, Хакас улсаар аялах гэж байна. Хакас нь Зүүн Сибирьт оршдог 62 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай жижигхэн улс юм. Хакас улс 1727 онд, Орос улсад нэгдсэн юм. Энэ улсын «Казановка» үндэсний дархан цаазат хүрээлэнд, Орос улсын хамгийн гайхамшигтай археологийн олдвор хакасын «Хаадын хөндий» байдаг юм. Энэ хөндийгөөс, бунхан, булш, цайз, хадны сүг зураг, чулуун овоо зэрэг 30 мянга гаруй түүхийн үнэ цэнтэй олдворыг олж илрүүлсэн билээ. Эрт дээр үед болон Дундад зуунд энэ нутагт янз бүрийн соёл иргэншилтэй ард түмнүүд суурьшиж байлдан дайтаж, хот тосгод барьж байгуулж байжээ. Хакасын хамгийн гайхамшигтай байгууламжууд болсон бунханууд өөрийн нууцаа хадгалсаар байна. Энэ бунхануудын ихэнх нь тус улсын нийслэл Абакан хотоос хойд зүгт 60 км-т байдаг Салбыкын хөндийд байдаг юм. Хакасын бунханууд нь пирамид хэлбэртэй, чулуун хашаатай, өнцөг булан бүртээ босоо чулуун баганатай, өөрийн гэсэн онцлог хэлбэртэй юм. Хакас улсад 18-р зуунд экспедицээр ирсэн германы археологч, угсаатны зүй судлаач Герхард Фридрих Миллер өөрийн өдрийн тэмдэглэлдээ бичихдээ «Зарим нэг булшийг тойруулан хүрээлүүсэн чулуунууд ер бусын, гайхалтай» гэж бичжээ. Ийм гайхамшигтай газар Орос улсад хаана ч байхгүй, тэгээд ч энэ газрыг эртний Египеттэй зүйрлүүж «Хаадын хөндий» гэж нэрлэсэн биз ээ! Хамгийн эртний булшууд нь ганц хүнийх байсан, харин сүүлийн үеийнх нь бөөнөөр нь оршуулсан булш байна. Энэ булшнууд дундаас Хакаст хамгийн их судлагдсан нь, Сибирьт томд орох Их Салбыкын бунхан юм. Энэ бунханг манай эринээс өмнөх 5-4-р зуунд барьсан бөгөөд түүний өндөр нь 30 метр юм. Өнцөг булан бүрт нь 50 тоннын жинтэй 6 метр өндөр 23 чулуун багана босгожээ. Харин бунханы хашлагыг 2 метр өндөр чулуун хавтангаар хийсэн байна. Ийм агуу том бунханг барихын тулд 100-н хүн, бүтэн 7 жил тасралтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байсан байна.
Бунхан дотроос, настай эрэгтэй болон өөр зургаан хүний араг яс олджээ. 6 хүн нь түүний зарц юм уу, гэр бүлийн гишүүд нь байсан бололтой. Байдлаас ажихад энд нилээн том омгийн толгойлгч юм уу? Эсвэл хэд хэдэн омгийг захирч байсан толгойлогчийг оршуулсан бололтой. Эдгээр бунханы ихэнх нь хүрлийн үеийн Тагарын соёлд хамрагддаг байна. Енисей мөрөнд байдаг Тагарын арлаас, манай эринээс өмнөх 10-3-р зуунд хамрагдах суурингийн үлдэгдэл олсон учраас бунхануудыг тэгэж нэрлэх болсон юм. Тэнд мал аж ахуй, газар тариалан, ан агнуур эрхэлдэг омог аймгийнхан амьдарч байсан байна. Цаг үеээр нь тооцвол төмрийн эхэн үе байгаа боловч энэ олдворуудыг хүрлээр хийсэн байна. Тагарын соёлын үеийн овог аймгууд төмрийг маш сайн боловсруулж төмрөөр эд зүйл хийдэг байжээ. Сибирийн зэсийн уурхайн ихэнх хэсэг нь тагаруудад харъялагдаж байсан байна. Тэд хүрлэн цутгамалын чанрыг илуу сайжруулсан байна. Тагарын алдартай алтлаг хүрлээр хийсэн ембуу Евразийн олон омог аймгуудад зарагдаж байжээ. Бунхануудыг судлаж үзэхэд эрт дээр, тэр үед Зүүн Сибирьт, удирдагчтай, дайчидтай, бөөтэй, жирийн ард иргэдтэй эртний ангит улс байсан байна. Хятадын эртний судар бичигт, энэ нутагт м.э.ө 3-р зуунд оршин тогтнож байсан Динлин буюу «өндөр чингэлэгт» улсын тухай дурдсан байдаг. Мөн эндээс маш олон чулууны бичиг болон хадны сүг зураг олджээ. Эдгээр бичиг, сүг зургыг 3-5 мянган жилийн тэртээ үйлдсэн боловч тэр үеийн хүмүүсийнхээ ахуй амьдрал, ёс заншлыг одоо хүртэл харуулсаар байна. Энд нарны бурхан, ер бусын амьтад, янз бүрийн амьтадын толгой бүхий биетүүд зэргийг зурсан байна. Олон сүг зураг одоо болтол өөрийн ид шидэт хүчээ алдаагүй байна. Энэ дархан цаазат газар эрдэмтэд цаашдын судалгаандаа зориулж сүг зургыг хэрхэн буулган авч байгааг нүдээрээ үзэж болно. Мөн хэвлэн авч үнэ цэнэтэй дурсгал болгон өөртөө улдээж болно. 5-9 сарын хооронд энд явган болон автобусны 2 долоо хоногын аялал зохион байгуулдаг байна. Энэ тойрог маягийн маршрутын урт нь 2400 км. Нэг бүлэгт 10-20 хүн багтдаг. Заавал тусгай бэлтгэл хийсэн хүн гэхгүй, 7 наснаас дээш бүх оролцож болно. Нэг удаагийн аялалын үнэ 60 мянган рубль. Уунд бүх үйлчилгээ багтсан бөгөөд 3-н одтой зочид буудал болон гэрт байрлуулна. Эрхэм сонсогчдоо! Та бухэн Хакас улсын «Хаадын хөндийн» тухай тэмдэглэл сонслоо.