Ням гаригт болсон Алтайн БН улсын, Улсын хурал буюу Эл Курултайн сонгуульд 5%-ийн босгыг парламентад суудалтай улс төрийн 4 нам давж чадлаа сонгуулийн урьдчилсан дүнг намын тэргүүнүүд ингэж үнэлэж байна. ОХУ-ын Улсын Думын дарга. «Нэгдсэн Орос улс» намын дээд зөвлөлийн дарга Борис Грызлов. Холбооны энэ субъектын хууль тогтоох байгууллагын өмнөх сонгуулийн дүнгээс энэ сонгуулийн урьдчилсан дүн 1.5 дахин, зарим газар 2 дахин илүү байна. Улсын Думд суудалтай системын намууд бараг бүх газар бүс нутгийн парламентад эсвэл орон нутгийн засаг захиргаанд суудал авлаа. ОХУ-ын Улсын Думын ОХУКН-ын бүлгийн удирдагч, ОХУКН-ын ТХ-ны дарга Геннадий Зюганов. Манай орны 76 бүсэд сонгуульд нийт сонгогчдын гуравны нэг нь сонгуульд оролцож байгаа учир бид энэ сонгуульд онцгой анхаарал хандуулсан юм. Энэ сонгууль санхүү эдийн засгийн хүнд хямралын үед болж өнгөрлөө. Манай намын гол зорилго бол улс орноо хямралаас гаргах хөтөлбөрийн загварыг бий болгоход оршиж байлаа. Сонгогчид биднийг сонслоо биднийг идэвхитэй дэмжлээ. ОХУ-ын Улсын Думын орлогч дарга, ОЛАН-ын дарга Владимир Жириновский. Тэмцэл маш шаргуу байлаа. Бид нийтийн сайн үр дүнд хүрсэн гэдэгт найдаж байна. Рязань мужид ялалт байгуулна гэж үзэж байна. Хэд хэдэн бүс нутагт 2-р байрт орсон гэж найдаж байна. Оросын сонгогчид бидэн руу эргэн ирж байна гэж бодож байна. Манай намын ойрын үеийн гол зорилго бол нийт сонгогчдын саналын 20%-ийг авах явдал юм. ОХУ-ын Улсын Думын «Шудрага Орос орон» бүлэгийн дарга Николай Левичев. Сүүлийн үеийн үр дүнг харж байхад «Шудрага Орос орон» нам ОХУ-ын бүх субъектэд сонгуулийн босгыг амжилттай давлаа. Бид орон нутгийн засаг захиргааны сонгуульд амжилт олно гэж хүлээж байна. «Шудрага Орос орон» нам, нилээд хэдэн бүс нутагт улс төрийн нөлөөгө бэхжүүлнэ гэж үзэж байна. Одоо саналын хуудсын 90%-ийг боловсоруулсны дараа «Нэгдсэн Орос орон» нам 1-р байр эзэлсэн нь тодорхой боллоо. Энэ намын төлөө сонгогчдын 44,38% нь саналаа өгчээ. ОХУКН, 24,89%-ийн санал авч 2-р байрт оржээ. 3-р байрт 16,01%-ийн саналаар «Шудрага Орос орон» нам орсон байна. ОЛАН, 11.75%-ийн санал авч 4-р байр эзэллээ. 2006 оны 3-р сард болсон Эл Курултайн сонгуульд гаргасан амжилтаа бүх 4 нам ахиулсан байна. Ялагчид Эл Курултайн 41 суудалын 21-ий нь хувааж авах эрхтэй боллоо. Сонгогчдын бүртгэлд хамрагдсан 143,9 мянган хүний 59% нь сонгуульд оролцсон байна.