Ванкуверийн пара олимпын 2 дах өдөр Оросын шигшээ баг тэргүүн байраа хадгалсаар байна гэж РИА-Новости мэдээллээ. Ирек Зариов, Роман Петушков нар суугаагаараа уралдах 15 км-ийн зайд алт, мөнгөн медаль хүртсэн байна. Зариповын хувьд энэ нь Ванкуверээс авч байгаа 2 дах алтан медаль юм. Өчигдөр тэр баитлонд түрүүлсэн юм. Хоёр өдрийн дүнгээр Оросын шигшээ баг 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл нийтдээ 10 медаль аваад байна. Багын нийт дүнгээр Украин 2-рт, Австар 3-рт орсон байна.