Оросын агуу физикч, нобелийн шагналтан Жорес Алферов өнөөдөр 80 насны ойгоо тэмдэглэж байна. 2000 онд тэрээр, хагас дамжуулагчийн гетеро бүтэцийн суурь шинжилгээгээр шинжлэх ухааны хүрээний хамгийн нэр төртэй шагналыг хүртсэн билээ. Энгийн үгээр хэлэх юм бол гар утас, компакт диск түүний хүчээр бий болсон юм. Жорес Алферов бол 50 шинэ бүтээлийн эзэн, 500 шинжлэх ухааны бүтээл, 80 онц сонирхолтой өгүүллэгийн зохиогч юм. Тэрээр өндөр настай ч гэсэн бие нь эрүүл саруул шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүлж, багшлаж байна.