Байгалын хий дамжуулах «Набукко», «Өмнөд урсгал» хоолойнуудын хэсгийг нэгтгэх асуудлыг Орос улс авч хэлэлцэхгүй Энэ тухай өнөөдөр Түлш, эрчим хүчний яамны сайд Сергей Шматко, италийн Эни компанын тэргүүн Паоло Скаронийн саналыг тайлбарлахдаа мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт, 2 хийн хоолойн огтолцсон хэсгийг нэгтгэж, үйл ажиллагааны зардлыг багасгаж, ашигт үйлийн коэффициентыг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн юм. Италийн Эни компан бол «Газпром» компанын «Өмнөд урсгал» хийн хоолойн төслийн түнш нь юм гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Орос улсыг тойруулан Европын орнуудад дундад Азийн хийг нийлүүлэх Набукко төслийг АНУ болон түүний европын холбоотнууд санал болгож байгаа юм.