3-р сарын 14-ны нэгдсэн сонгуулийн өдөр, Орос улсын, улс төрийн нэн шинэ түүхэнд хамгийн амгалан тайван сонгууль болсон гэж бичигдэнэ. Ийм саналыг зөвхөн ажиглагчид ч биш, сонгуулийн процессд шууд оролцогчид, намуудын тэргүүнүүд илэрхийлсэн байна. Орос улсад ням гаригт нэгдсэн сонгуулийн өдөр, 76 бүс нутагт янз бүрийн түвшингийн сонгууль болон орон нутгийн бүх нийтийн санал хураалт болсон билээ.8 бүс нутагт, бүс нутгийн парламентын сонгууль болсон. Одоохондоо сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа ч эрх баригч «Нэгдсэн Орос орон» нам ихэнх бүс нутгийн сонгуульд ялалт байгуулсанаа зарлалаа. Саналын тоогоороо, энэ намын дараа шил дарж орж ирсэн парламентын намууд сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргахгүй бололтой. Энэ сонгуулийн явцад сонгогчиддоо өөрийн хямралын эсрэг хөтөлбөрөө танилцуулах гол зорилготой байсан коммунистууд бүх бүс нутагт өөрийн төлөөлөгчдийн тоогоо нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа юм байна. ОЛАН сонгуулийн кампант ажилдаа сэтгэл ханамжтай байна. Ихэнх бүс нутагт сайн үр дүн үзүүлсэн гэж итгэлтэй байна. ОЛАН-ын тэргүүний төлөөлөгч Игорь Лебедевийн хэлснээр, ноднин жилийн 10-р сард болсон сонгуулийг бодвол энэ удаагийн сонгууль нилээд ардчилсан шинжтэй болсон ба засаглалын төлөөлөл бага оролцсон байна. Улс орондоо улс төрийн системийг төгс төгөлдөр болгохтой холбоотой ерөнхийлөгч Д.Медведевийн хууль тогтоох санал санаачлага нь энэ удаагийн сонгуульд нааштай нөлөөллөө гэж тэр үзэж байна. «Шудрага Орос орон» намын төлөөлөгчид өөрсдийн зүгээс, 3-р сарын 14-нд болсон бүс нутгийн сонгуулийн үр дүн улс орны, улс төрийн байдлыг хувьсгалт байдлаар еерчилж чадахгуй, тэгэхдээ улс төрийн хүчний ирээдүйн хувиарлалтыг өөрчлөж чадна гэж үзэж байна. Харин холбооны парламентад суудалгүй «Зөв үйл хэргийн төлөө», «Оросын эх орончид», «Яблоко» зэрэг намууд сонгогчдын дунд нэр төр олж чадсангүй. Ийм учраас сонгуулийн зохион байгуулалтын талаар санал онол хэлэхгүй байна. Харин тэдний тэргүүнүүд, эндээс сургамж авч, өөрсдийн хөтөлбөрийг сонгогчидод илүү ойлгомжтой, үр өгөөжтэй болгох талаар ярьж байна. Орос улсад иргэний бодит нийгмийг бий болгох чиглэлд хийсэн алхам гэж ажиглагчид тэмдэглэж байна. Болж өнгөрсөн сонгуулийн нэг онцлог нь, цахилгаан тасарсан үед ч бүтэн өдөр автомат горимоор ажиллаж чадах супер орчин үеийн цахилгаан санал хураагч ашигласан явдал юм. Энэ цахилгаан санал хураагчийг Москвагаас өмнө зүгт орших Рязань мужийн сонгуулийн хэсгүүд дээр туршиж үзлээ. Яг энэ хэсэгүүдэд заавар өгөхөөр СЕХ-ны дарга Владимир Чуров очсон билээ. Энэ хэсгүүдэд санал өгөх ирц Рязань мужийн бусад хэсгээс илүү байсан гэж тэр хэлээд: Энэ хэсгүүдийг анх удаа, сонгуулийн хэсгийн даргыг автоматжуулсан компьютерийн ажлийн байраар хангасан юм. Энэ компьютерт зөвхөн хэсгийн дарга, орлогч, нарийн бичгийн дарга нар тухайн цаг үеийн саналын тоог дамжуулах ёстой. Хамгийн сүүлийн саналыг хайрцаганд хийж, хамгийн сүүлийн сонгогч хэсгийг орхиж явсны дараа санал тооллого шууд явагдана гэж Владимир Чуров тайлбарлалаа. Олзуурхууштай нь цахилгаан санал хураагчид настай хүмүүс нааштай хандаж харин ч шинэ зүйлийг хурдан өөрийн болгож байлаа.